Суралцагчдын технологийн хичээлийн бүтээлийн үзэсгэлэн боллоо

Сэтгэгдэл байхгүй

Технологийн багш АБТА, магистр Д.Оюун өөрийн заадаг хичээлээр “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд жил бүр суралцагчдын “Бүтээлийн үзэсгэлэн”-г  уламжлал болгон удирдан зохион байгуулдаг билээ. Уг бүтээлийн үзэсгэлэн  2016 оны 05 сарын 07-ны өдөр тус сургуулийн “Экологи байгалийн музей”-д боллоо.

Үзэсгэлэнгийн зорилго нь суралцагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, тэдний оюун ухаан, ур чадварын хөгжлийн түвшинг харуулах бие биенээсээ суралцах сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд оршино.

Үзэсгэлэнд тус сургуулийн 10 дугаар ангийн нийт суралцагчид өөрийн бүтээлээрээ оролцсон бөгөөд суралцагчдын авьяас, бүтээлч үйл ажиллагаа нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг Д.Оюун багш онцлон тэмдэглэлээ.

Арга хэмжээнд 10 дугаар ангийн суралцагчдын эцэг эхийн төлөөлөл ирж сонирхсон бөгөөд суралцагчдын бүтээлийг өндрөөр үнэллээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд эцэг эх, суралцагч, багшийн төлөөлөл оруулсан нь энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог боллоо. Шүүгчээр 12е ангийн суралцагч Г.Хасбаярын ээж Алтансувд /2 дугаар дунд сургуулийн хяналтын менежер/, физикийн багш Б.Булгамаа, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 12а ангийн суралцагч Алгирмаа нар ажиллаа.

Үзэсгэлэнд А.Амарбаяр багштай 10а, Н.Саранчимэг багштай 10б, Ч.Оюунтогтох багштай 10в ангиуд тэргүүн байр эзэллээ.