Төрийн өмчийн их сургуулиудын харъяанд байдаг лицей болон ахлах сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн, яармагт оролцов

Сэтгэгдэл байхгүй

Төрийн өмчийн их сургуулиуд МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС-ийн дэргэдэх лицей болон ахлах сургуулиуд нэгдэн Нийслэлийн боловсролын газартай хамтран “Ахлах ангийн суралцагчдын лекц, үзэсгэлэн яармаг”-ийг Монголын хүүхдийн ордонд 2016 оны 5-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 9-р ангийн  суралцагчдыг нэгдсэн журмаар 5-р сарын 11-ний өдрийн 1100-1630 цагт, Сүхбаатар, Баянгол дүүргийн ЕБС-ийн 9-р ангийн суралцагчдыг 1300-1700  цагт оролцууллаа. Үзэсгэлэнд оролцсон суралцагчдыг сургуулиудын үйл ажиллагаатай танилцуулж, ахлах сургуульд суралцахын давуу тал, онцлогийг харуулж лекц сургалт, суралцагчдын бүтээл зэргээр танилцууллаа.

 Тус үзэсгэлэнд Байгаль-Эх лицей ахлах сургуулийн лаборатори, хүүхдийн хөгжил, дугуйлан клубын үйл ажиллагаа, давуу талуудыг тусгасан зурагт үзүүлэн, суралцагчдын авьяас хөтөлбөрийн хүрээнд технологийн хичээлийн бүтээл зэргийг үзүүлж, сургуулийн танилцуулга тараах материалаар бэлдэж үзэсгэлэнд оролцсон 5000 гаруй суралцагчдад хүргэлээ.

13226846_1734218770125129_7062308905568911846_n

13177400_1734218873458452_2883732478171680803_n

МУИС-ийн физикийн багш, доктор Д.Улам-Оргих багшийн удирдсан Электроникийн дугуйланд суралцсан 11а ангийн сурагч Г.Учрал, Э.Эрдэнэбат, 11е ангийн сурагч М.Од, 11б ангийн сурагч Б.Түвшин, О.Самбалхүндэв, О.Биндэрьяа, М.Ням-Эрдэнэ, Г.Лхамноржин нар “Байгаль-Эх лицей” нэртэй робот зохион бүтээж тус үзэсгэлэнд оролцсноороо онцлог байлаа.

13220981_1734460456767627_1454325181127593820_n (1)

13015475_1734460480100958_3375488411595042167_n

13233005_1734460496767623_5666757718180113319_n

 Мөн МУИС-ийн сансар судлал, зайнаас тандан судлалын лабораторийн эрхлэгч доктор.проф Р.Цолмон, лабороторийн судлаач А.Цолмон нарын удирдсан “Астрономийн дугуйлангийн” суралцагч 10а Ө.Бат-Эрдэнэ, 10б Х.Марал, 10в Ц.Минжинсор, 10г Мж.Болормаа, 10д Шижирбаатар, 10е М.Анунгоо нар орчлон ертөнц, од гариг эрхэсийн талаар үзүүлэх сургалтын материал бэлтгэж үзэсгэлэнг үзэж танилцахаар ирсэн хүүхэд залуусд танилцуулах сургалт явуулсан болно. Үүнд 7 бурхан одны талаар, нарны 8 гараг, гаригуудын хэлбэр хэмжээ, жин, байршилийн талаар үзүүлэн сонирхолтой мэдлэг, мэдээлэлийг үзэсгэлэнд оролцогчдод хүрэгснээр өөрсдийн мэдлэгийг бусдад түгээж тэдэнд огторгуй ертөнц од гариг эрхэсийн талаар шинжлэх ухааны үндэстэй,  цэгцтэй мэдлэгийг олгох зэрэг олон давуу талтай ажил боллоо.

12036461_1734460516767621_1158725382628287683_n

13221685_1734218700125136_7628232035378727742_n

Нэгдсэн лекцэнд “Ахлах ангийн хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт илтгэлийг багш О.Орхонбаатар, БЭЛАС-ийн СӨУЗ-ийн үйл ажиллагааны талаар 11б ангийн сурагч О.Биндэрьяа, БЭЛАС-ийн мэтгэлцээний клубын үйл ажиллагааны талаар 11а ангийн сурагч У.Алтанцэцэг, “Электроникийн дугуйлан”-ийн талаар 11б ангийн сурагч Ням-Эрдэнэ нар илтгэл танилцууллаа.

Тус үзэсгэлэн яармагт оролцох ажлыг нийгмийн ажилтан Д.Оюунгэрэл, олон нийттэй харилцах зөвлөлийн багш О.Орхонбаатар, багш Д.Оюун, багш Э.Одончимэг нар хамтран зохион байгуулж ажиллаа.

13151916_1734218433458496_5205182944319431794_n

Бидний энэхүү үйл ажиллагааг сурвалжилхаар NTV телевиз монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн редакц зэрэг хэвлэл мэдээлэлийн байгуулагууд ирж бидний ажлыг дэмжин олон нийтэд хүргэлээ.