10 дугаар ангид элсэлт авна

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургууль нь математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн хичээлээр гүнзгийрүүлэн суралцуулдаг юм.

9-р анги төгсөж буй СУРАЛЦАГЧИД ТА БҮХНИЙГ

  • Математик, физик, хими, англи хэлний хичээлийг олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөс нэмэлтээр суралцах
  • Математик, мэдээллийн технологи, байгаль шинжлэлийн төрөл хичээлүүдээс сонгож гүнзгийрүүлэн судлах
  • МУИС-д судалдаг ерөнхий эрдмийн хичээлийн агуулгаас сонгон суралцаж кредит цаг тооцуулах
  • МУИС-ийн болон манай ахлах сургуулийн өндөр, мэдлэг туршлага, ур чадвартай эрдэмтэн багш нараас суралцах
  • МУИС-ийн гадаад хэлний төвийн эрдэмтэн багш нарын заах ярианы англи хэлний сургалтад хамрагдах
  • Ногоон байгууламж, сургалтын таатай эрүүл орчин бүхий эко сургуульд суралцах зэрэг өргөн боломжууд хүлээж байна.

Манай элсэлтийн шалгалтын бүртгэл: 2016 оны 06 дугаар сарын 09-15-ны өдрийг дуустал өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд болно. Шалгалт 16, 17-ны өдрүүдэд болно.

Элсэлтийн журамтай ЭНД дарж танилцана уу.

Лавлах утас: 350535, 99257450, 96063982