“НЭР ТӨРТЭЙ АМЬДАРЪЯ” илтгэлийн уралдаан
Зорилго: МУ-ын БСШУ-ны сайдын 2011.10.11-ны өдрийн 380 тоот тушаалаар жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” болгон тэмдэглэхээр болсон билээ. БЭЛАС 5 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байна. Уг тэмцээний ач холбогдол нь хүн бүрт хүмүүн заяа болж төрсний эрхэм чанарыг ойлгуулж, нэр хүндтэй, бие хүн болж төлөвшихөд оршино.
Нэр төртэй амьдрах үндсэн 5 зарчим:
• Хүн бүр өөрийн амьдралыг нэр төртэй авч явах эрхтэй
• Нэр төртэй амьдарна гэдэг нь өөрийн нөөц бололцоо чадвараа бүрэн дүүрэн ашиглах боломжтой
• байхыг хэлнэ. Энэ нь эрүүл мэнд боловсрол, орлого, аюулгүй байдлын үндсэн хэрэгцээг авах тэгш эрх дээр тулгуурлана.
• Нэр төртэй байна гэдэг хүн өөрийн амьдралд өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөтэй байхыг хэлэх бөгөөд уг эрхээ хүндлүүлэхийг хэлнэ.
• Нэр төр нь аливаа үйлдлийн үндсэн чиг баримжаа суурь байх ёстой.
• Эцсийн дүнд бидний өөрийн нэр төр бусдын нэр төртэй харилцан хамааралтай байна.
Илтгэл бичих дэд сэдвүүд:
Хүн байхын учир
Миний ертөнц
Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ
Миний бахархал
Хамгийн эрхэм хүн
Миний дотны найз
Зорилго ба залуу нас
Монгол омогшил
Сурагчийн ёс зүй ба нийгмийн шаардлага
Зөв амьдрахын учир
Цаг хугацаа ба би
Нийгмийн ёс суртахуун эдгээр дэд сэдвүүдээс сонгож илтгэлийг бичнэ.
Илтгэлд тавигдах шаардлага: Сэдвийн агуулгыг гаргасан, шинэлэг санааг дэвшүүлсэн, зөв бичгийн дүрмийг баримталсан, хэл найруулга зүйн хувьд сайн, А4 хэмжээтэй 3-5 хуудсанд багтаасан, хуудасны дээд доод баруун талаас 2.5 см зүүн талаас 3.0см зайг үлдээж бичнэ.
11-р ангийн монгол хэлний сурах бичгийн “Илтгэл бичих, илтгэх” сэдвийг уншиж танилцах. Хуудас 185-198
12-р ангийн монгол хэлний сурах бичгийн “Илтгэл” сэдвийг уншиж танилцах. Хуудас 60-90
Илтгэл нь 1 илтгэгчтэй байна.
Илтгэлийг хүлээн авах, ирүүлэх хугацаа:
1-р шат: 2016 оны 10-р сарын 27 ний өдөр илтгэлийг хэвлэмэл байдлаар хураалгана. №118 тоот
2-р шат: 2012 оны 10 дугаар сар 28 ний өдөр 1-р шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. №215 тоот
Шагнал урамшуулал:
1-р байр: Медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл
2-р байр: Медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл
3-р байр: Медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл