Багш, ажилтнууд сургалтанд хамрагдлаа
XXI зууны нийгмийн бүтээмжит иргэнийг төлөвшүүлэхэд боловсрол тэр дундаа багшлахуйн асуудал чухлаар тавигдаж байна. Багшаар дамжуулан өсвөр насны залуучуудыг насанд туршдаа суралцах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд дэлхийн нийт улсууд гол анхаарлаа хандуулж боловсролын талаарх бодлого чиглэлээ багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийн асуудалд чиглүүлж байна. Энэхүү чанартай боловсролыг эзэмшүүлэхэд багшлахуйн арга, чадварууд нэн чухал юм.
Багшлах арга зүйн болон ажлын байран дахь харилцаа хандлага, стрессийг даван туулах арга зүйд суралцах зорилгоор тус сургуулийн багш, ажилтнуудад “Багшийн хөгжлийг дэмжих зөвлөл”-өөс БМДИ-ийн Захиалгат сургалтын албатай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг БМДИ-ийн арга зүй Б.Нацагдорж, Ч.Жаргал нар удирдан явууллаа.