“ҮГИЙН УРЛАН” УТГА ЗОХИОЛЫН ДУГУЙЛАНГИЙН 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Сэтгэгдэл байхгүй

           Монгол Улсын Их Сургуулийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль дээр утга зохиолын “Үгийн Урлан” дугуйлан 2017 оны 2-р сарын 10-ны өдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ. Уг нээлтэд урилгаар “Шинэ Монгол”, “Шавь” цогцолбор, 3-р сургуулийн сурагчид болон “Залуу нас” утга зохиолын дугуйлангийн залуус хүрэлцэн ирж шүлэг уран бүтээлээсээ уншиж сонирхууллаа.

           Нээлтийн үеэр “Цэцэгсийг чулуудаж” сэдвийн дор таван хормын шүлгийн уралдаан зохиож 3-р сургуулийн 12-р ангийн суралцагч А.Аргабилэгийн найман мөрт шүлэг тэргүүллээ.

          Тус дугуйлан нь даваа гараг бүрийн 15 цаг 20 минутаас Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 108 тоотод хичээллэнэ. Дугуйлан нь нас, боловсрол хамаарахгүй бөгөөд үнэ төлбөргүй хичээллэх юм.

2017021401

2017021402

2017021403

2017021404

2017021405