2016-2017 оны хичээлийн жилийн тайлант өдөрлөг боллоо

Сэтгэгдэл байхгүй

Тус сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн “Тайлант өдөрлөг” 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Өдөрлөгт 10, 11, 12 дугаар ангийн  суралцагчдын эцэг эх ирж оролцлоо. Эцэг эхчүүд сургалтын ажлын нэг хэсэг болох лаборатори, дугуйлан клубийн хичээлийн хэсгийг үзүүлсэн 11 өртөөгөөр аялан, суралцагчдын “Хаврын баяр” урлагийн нэгдсэн тоглолтыг сонирхон, сургалтын ажлын тайланг сонсож, санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Урилгыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ирсэн эцэг, эхчүүд болон үйл ажиллагаанд оролцсон багш, ажилтан, суралцагчдадаа талархал илэрхийлье.