Олон улсын газарзүйн 14-р олимпиадад манай суралцагч Б.Билэгжаргал амжилтттай оролцлоо

Сэтгэгдэл байхгүй

       Бүгд Найрамдах Серби улсын нийслэл Белград хотод 2017 оны 08 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд явагдсан Олон улсын газар зүйн XIV олимпиадад 12Д ангийн суралцагч Б.Билэгжаргал Монгол Улсын багийг төлөөлөх 3 суралцагчийн бүрэлдэхүүнд багтан амжилттай оролцож, “Манай улсын залуучуудын аялал жуулчлал” сэдэвт зурагт хуудас танилцуулах тэмцээнд дэд байранд шалгарч эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд талархал дэвшүүлье. 

Б.Билэгжаргалын ажил үйлс, сурлагад өндөр амжилт хүсье.