Дүүргийн 2017 оны шилдэг илтгэл шалгаруулах нийгмийн ухааны чиглэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа
“Суралцагчдын ухаалаг хэрэглээ- Сургалтын үйл ажиллагаа” сэдэвт оны шилдэг илтгэл шалгаруулах Сүхбаатар дүүргийн бүсийн нийгмийн ухааны чиглэлийн уралдааныг тус сургууль дээр 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 1030-1410 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд оролцсон 8 сургуулийн багш нар 9 илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:
№ | Оролцогчдын нэр | Сургууль | Мэргэжил | Илтгэлийн сэдэв |
1 | Б.Батхишиг | 4-р | ТНГЗ | “Анимэ сургалтын хэрэглэгдэхүүн болох нь” |
2 | Э.Одончимэг | БЭЛАС | М/х,У/з | “Сонгодог урлагаар дамжуулан сурагчдын ухаалаг хэрэглээнд нөлөөлөх нь” |
3 | С.Анхтуяа,
Ц.Отгонбаяр, М.Батсуурь |
25-р | НУ | “АХЭХ-ийн хөгжилд цахим хэрэглээг сургалтанд ашиглах нь” |
4 | Э.Сувданцэцэг | Үй цай | ТНУ | “Сурагчдын ухаалаг хэрэглээг ТНУ-ны сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх нь” |
5 | Ш.Ариунгэрэл | Шинэ-Үе | ТНУ | “Мэдээлэл харилцаа технологийн сурагчдад үзүүлэх нөлөөлөл” |
6 | Н.Саранчимэг | БЭЛАС | М/х,У/з | “Суралцагчдын сургалтанд ухаалаг гар утасны нөлөөлөл хэрэглээ” |
7 | Г.Сугаргарав, О.Одмаа | 58-р | ТНУ | “Сурагчдын мэдээлэл технологийн хэрэглээ сургалтанд нөлөөлөх нь” |
8 | Б.Азжаргал | БТС-ын дунд | ТНУ | “Ухаалаг хэрэглээ ба ухаалаг хэрэглэгдэхүүн” |
9 | Г.Пагмасүрэн | АЗЭС | ТНУ | “Сурагчдын ухаалаг хэрэглээ ба сургалтын үйл ажиллагаа” |
Шүүгчдийн бүрэлдэхүүнд тус сургуулийн захирал Ч.Батцэцэг, МУБИС-ийн багш докторант Ч.Баярхүү, ШУТИС-ийн багш докторант Б.Гэрэлчимэг, 4-р сургуулийн сургалтын менежер Д.Долгорсүрэн, 3-р сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайх нар ажилласан бөгөөд 4-р сургуулийн багш Б.Батхишиг, БЭЛАС-ийн багш Э.Одончимэг, 25-р сургуулийн багш С.Анхтуяа, Ц.Отгонбаяр, М.Батсуурь нарын илтгэл эхний 3 байранд шалгарч, уралдааны дараагийн шатанд оролцох боллоо.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд бүтээлчээр хандаж амжилттай оролцсон нийт багш нарт зохион байгуулах комиссын зүгээс талархал дэвшүүлж, 1, 2, 3 байр эзэлсэн багш нарт өргөмжлөл, нийт оролцсон багш нарт батламж гардуулахын зэрэгцээ цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсэн зөвлөгөө өгч дэмжин ажиллаа.