МУИС Байгаль-эх лицей ахлах сургуульд химийн үндсэн багш сонгон шалгаруулж авна
Сэтгэгдэл байхгүй
Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн химийн багш
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Химийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Багшлах эрхтэй
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай
- Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр
Ажлын байрны үндсэн үүрэг, зорилго:
- Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
- Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
- Цогц чадамжид суурилсан дунд боловсролын стандарт хэрэгжүүлэх
- Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
- Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Цээж зураг /сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
Бүртгэл:
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба