“Сургуулийн орчинд үйлдэгдэж болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо
Суралцагчдын эрүүл аюулгүй байдал, аливаа гэмт хэрэгт өртхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагын оролцоотой мэдээлэл зөвлөмж авах зорилгоор тус сургуулийн нийгмийн ажилтан, СБД-ийн прокурорын газрын ахлах прокурор хууль цаазын ахлах зөвлөх Б.Төмөрчөдөр, ахлах прокурор Ц.Мөнхзул цагдаагийн 1-р хэлтсийн ахлах дэслэгч Б.Сүхбат нар хамтран “Сургуулийн орчинд үйлдэгдэж болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2017 оны 10-р сарын 10-ны өдөр X, XI ангийн суралцагчдад, 10-р сарын 12-ны өдөр XII ангийн суралцагчдад тус тус зохион байгууллаа. Энэхүү сургалтаар суралцагчдын гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан, үүсэж болзошгүй сөрөг үр дагаварын талаар ойлголт, мэдээлэл өгч, тэднийг сонор сэрэмжтэй аюулгүй байдалдаа цаг ямагт анхааралтай хандаж явах талаар сэрэмжлүүлэг өглөө inflatable bouncer. Мөн сүүлийн үед ЕБС-ийн суралцагчдад хамгийн их түгээмэл тохиолдож байгаа ухаалаг гар утастай холбоотой гэмт хэрэгт өртөж байгаа учраас энэ төрлийн хэрэглээг багасгаж, сургууль дээр ухаалаг утасны хэрэглээнээс татгалзах талаар уриалга гаргалаа. Суралцагчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.