“ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” 7 хоногийн аян боллоо

Сэтгэгдэл байхгүй

Энэхүү аяны хүрээнд сургуульдаа эелдэг найрсаг нөхөрсөг харилцааны таатай орчин, багш, суралцагчдын  мэндлэх, хүндлэх, талархах ёс, эелдэг зөв харилцааг өдөр тутамдаа хэвшүүлж өөрийн имидж болгох, анги хамт олны дунд харилцааны эерэг таатай уур амьсгал бүрдэх, хүндэтгэл бий болох, суралцагчдын хүмүүжилд эерэгээр нөлөөлөх хүмүүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлж, сайн дурын үндсэн дээр тусламжын аянд оролцох зэрэг зорилгоор зохион байгууллаа. Тус аянд БЭЛАС, ЭБТ-ийн нийт багш, ажиллагсад суралцагчид оролцлоо.

2018 оны 2-р сарын 19-нд буюу шинийн 4-ний “Дээлтэй монгол” өдөр багш, ажилтан, суралцагчид монгол дээлээр гоёж, сар шинийн золголтоо хийлээ.

Ардын уламжлалаа дээдэлдэг Удамт монгол хүүхэд болох эрмэлзэл санаачлагаараа бусдыгаа хошуучилж монгол дээл хувцасаар иж бүрэн гоёж “Сайхан монгол хөвгүүн”-ээр 12Б ангийн суралцагч А.Тэмүүлэн, “Үзэсгэлэнт монгол охин”-оор 10Б ангийн суралцагч А.Эрдэнэцэцэг, анги хамт олноороо монгол дээлээр жигд гоёж “Дээлтэй монгол анги хамт олон”-оор Ч.Оюунтогтох багштай 12В ангийн хамт олон тус тус шалгарч шагналын эзэд боллоо.

“Монгол ёс заншил” сэдэвт алтан хонх танин мэдэхүйн тэмцээнийг монгол хэл уран зохиолын багш Н.Саранчимэгтэй хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд 50 гаруй суралцагч оюун ухаанаа сорин өрсөлдсөн. 2 үе шаттай болсон энэхүү тэмцээний ялагчаар 2 үе дараалан ялагч болсон 12В ангийн суралцагч А.Баянжаргал шалгарлаа.

Нийгмийн ажилтны бэлдсэн  “Мэндлэх хүндлэх ёс-Эелдэг зөв харилцаа” сэдэвт хичээлийг ханын сонингоор дамжуулж, анги удирдсан багш нар ангидаа зааж “ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЖ СУРЦГААЯлаатай талархлыг ангийн нийт суралцагчдыг хамруулж явууллаа.

Хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, хүмүүст сайн санааны дэмжлэг үзүүлэх зорилготой “Хайрцаг дүүрэн хайр” сайн үйлсийн аянд нийт 12 анги бүлгийн суралцагчид, захиргаа аж ахуйн багш ажилтнууд нэгдэж 20 гаруй төрлийн 1331 ширхэг эд зүйлсийг цуглуулж нэгтгэн бүртгэл гарган тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Оюунгэрэл, хичээл зохицуулагч Т.Цэнд-Аюуш, зохион байгуулагч Р.Маахүү нар Монголын улаан загалмайн нийгэмлэг, СБД-ийн улаан загалмайн хороон дарга З.Өсөхбаяр, СБД-ийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхбат нарт 2-р сарын 23-ны өдөр гардуулан өглөө.