НЭГ ЭРДЭМТЭН-НЭГ ЛЕКЦ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Сэтгэгдэл байхгүй

Тус сургуулийн 12-р ангийг энэ жил төгсөх нийт 138 суралцагч байгаа бөгөөд тэдэнд хамгийн их эрэлт хэрэгцээ шаардлагатай зөвлөгөө зөвлөмж бол мэргэжил сонголтын талаар ойлголт зөвлөгөөг мэргэжлийн байгууллага хувь хүний оролцоотой авч байх нь оновчтой ажлын нэг билээ. Бид мэргэжил сонголтын талаар төрөл бүрийн сургалт аян зохион явуулж байгаа хэдий ч төдийлөн хангалттай бус байдаг болов уу. Иймд нэг эрдэмтэн-нэг лекц аяны хүрээнд зохион явагдах ажлаа анги бүлэгтээ үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн болно. Эхний сургалтаа 2018 оны 3-р сарын 01-нд Карьер хөгжлийн төвтэй хамтран “Миний мэргэжил Миний сонголт” сэдэвт сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.  

Энэхүү сургалтыг  Карьер хөгжлийн төвийн тэргүүн, лектор Д.Мөнхнаран удирдан явуулж мэргэжил сонголтын талаарх ойлголт өгч, харилцан ярилцаж бодит жишээ зөвлөмжийг хүргэж, мэргэжил сонгохдоо зайлшгүй анхаарах зарим эх сурвалжийг судалгаа шинжилгээ баримт нотолгоонд үндэслэн тайлбарласан нь суралцагчдын сонголтоо хийх үед  анхаарч хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө байлаа.   

Мэргэжил сонголтоо зөв хийх нь хүүхэд багачуудын ирээдүйн баталгаа, эх орны хөгжлийн чиг хандлага тодорхойлохуйц хэмжээний нэлээд том асуудал болоод байна. Иймд энэ сэдэв бол мөнхийн сэдэв юм. 

Карьер хөгжлийн төвийн тэргүүн, лектор Д.Мөнхнаран

Нэг эрдэмтэн-нэг лекц аяны хүрээнд хийгдэх дараагийн лекц сургалтаа МУИС-ийн ХШУИС-ийн сэтгэл судлаач, зөвлөх профессор С.Шаарийбуу багшийг урьж 2018 оны 04-р сарын 02-ны өдрийн 13:40 цагт “Амьдах ухаан ба өнөөгийн залуус” сэдвээр  X-XI ангийн нийт суралцагчдыг хамруулж зохион байгуулахаар төлөвлөөд байна.