МУЗЕЙН АЯЛАЛ ХИЙЛЭЭ
БСШУС-ын сайдын “Музейн нээлттэй өдрүүд” зохион байгуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/071 дугаар тушаал, НБГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/204 тоот чиглэлээр 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд дүүргүүдэд хуваарь гаргаж музей үзүүлэх аянг зохион байгуулсан.
Тус сургуулийн 10, 11 дүгээр ангийн суралцагчид хуваарийн дагуу 03 дугаар сарын 05-ны өдөр музейн аялал хийсэн бөгөөд тэдний аюулгүй байдалд хяналт тавьж нийгмийн ажилтан Д.Оюунгэрэл, АУБ нар ажиллав. Музей үзэх нь эх түүх, монгол ахуй, соёл, өв уламжлалыг хадгалах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх ая холбогдолтой билээ.