Мэтгэлцээний УАШТ-нд оролцох багш, суралцагчид тодорлоо

Сэтгэгдэл байхгүй

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын ивээл дор дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын мэтгэлцэгч суралцагч, багш нарын мэтгэлцэх чадварыг ахиулах, үр дүнтэй суралцах арга барилыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар багш, суралцагчдад тодорхой ойлголт өгөх, тайлбарлан таниулах, зорилго бүхий Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд дүүргийн ЕБС багш, суралцагчид “Хамгаалагдсан хүүхэд-Аюулгүй ирээдүй” сэдвийн хүрээнд мэтгэлцэж өрсөлджээ. Мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багш, суралцагчдийг шалгаруулсан ба шагналыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АЗХ-ын ерөнхийлөгч С.Эрдэнэболд, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар гардууллаа.

Багш нарийн төрөлд багийн дүнгээр 1 байранд тус сургуулийн “Sirus” баг, суралцагчдийн төрөлд 3 байранд  тус сургуулийн “Бэхи” баг тус тус шалгарсан байна.

Энэхүү тэмцээнээс шалгарсан багш, суралцагчид нь дүүргээ төлөөлөн мэтгэлцээний УАШТ-нд оролцох эрхтэй болж байгаа юм.

Багш, суралцагчиддаа амжилт хүсье.